8o
Улаанбаатар хот
mobile menu

346 нуур өнгөрсөн онд ширгэсэн байна

2017-04-27 18:08:00

Гадаргын усны нэгдсэн тооллогын өнгөрсөн оны дүнгээс харвал 774 булаг, шанд, 263 гол, горхи, 346 нуур ширгэсэн байна.

Уул уурхайн газрын талбай 28 гаруй мянган га-гаар өссөн нь Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нэмэгдсэнтэй холбоотой юм.

Тайлангаас үзвэл манай орны агаарын дундаж температур сүүлийн 20 гаруй жилд 2,2 градусаар дулаарсан байна. 1990-2000 онд дунджаар жилд 30 орчим аюулт үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгджээ.

Тухайлбал шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол ганцхан жилийн дотор 47 болж өссөн байна. Манай улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хийн ялгаралт дэлхийн дунджаас өндөр болох нь тогтоогджээ.

Говьсүмбэр аймгийн 62,8 хувь, Дорнод аймгийн 43,5 хувь, Сүхбаатар аймгийн 31,1 хувь, Дундговь аймгийн 27,9 хувь, Өмнөговь аймгийн 17, хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн судалгаа гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл