8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОСК-ын захирал асан А.Гантулга тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт холбогджээ

2017-04-28 09:03:00

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулыг энэ сарын 25-ны өдөр АТГ газар таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. А.Гантулгыг  “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.

Төрийн орон сууцны корпорацийн захирал асан  А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгаж байгаа юм байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Үндэсний барилга консорциум”-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгосон аж. Харин нөгөө консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих (Улаанбаатар)” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь одоо хийгдсэн, эсэх нь тодорхойгүй байдаг.Энэ ажлаа гүйцэтгэхийн тулд “Эрэлт импекс” компаниас 27 сая гаруй төгрөгөөр бараа материал авсан үнээ төлөхгүй удаж, шүүх дээр маргаан үүссэн мэдээлэл ч буй юм.

Тэрбээр ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Би төрийн бодлогыг хэрэгжүүлж буй жирийн менежер” хэмээн ярилцлага өгч байсан цаг саяхан. Гэтэл нөгөө эрхэм чинь улс төрч, бизнесмэнүүдийн нэгэн адил мөн л мөнгө идсэн уусан хэргээр шалгагдаж эхлэв. Асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар 3 жил гаруй ажилласан А.Гантулга сонгуульд өрсөлдөх хэмжээний мөнгөө базааж чадсан гэж ойр тойрны хүмүүс  нь ярих юм билээ. Гэвч харамсалтай түүний хувьд нэр дэвшиж чадаагүй. Тэрбээр 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэж, "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж байсан. Харамсалтай түүний хувьд нэр дэвшиж чадаагүй. Учир нь АН-ын гишүүн А.Гантулгыг Хан-Уул дүүргийн /ХУД/ Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзаж улмаар нэр дэвшиж чадаагүй хээр хоносон билээ.  Ингээд АТГ түүнтйг зургаан сар шалгасаны эцэст  яллагдагчаар татлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment