8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-гийн захирлуудын хурал өнөөдөр болно

2017-04-28 10:16:27

Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргана. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнгөрсөн даваа гаригт хуралдсан бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр "Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 28-нд болж, эндээс шийдвэр гарна. Япон улсаас зүгээс манайд 850 сая ам.долларын зээл олгохоор болсон" гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай өнгөрсөн хугацаанд хэлэлцээ хийснээр 440 сая ам.доллар татах, мөн 3 тэрбум ам.долларын зээл авах эрх үүссэн. Гэхдээ үүнийг Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдэх учиртай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл