8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэтээс Оросуудыг хөөн гаргаснаар дипломат харилцаанд сэв суулгана

2017-04-28 13:08:09

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаад хагас жил ч болоогүй Х.Бадамсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой асуудлыг хөндлөө. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд орос мэргэжилтнүүдээ нутаг буцаахаар шийджээ. Дөч шахам жил хамтарсан үйлдвэрийн статустай ажиллахдаа бүхэл бүтэн хот байгуулж өгсөн оросын ард түмнийг одоо “үндэсний компани болсон” гэх шалгаанаар цүнхийг нь бариулаад галт тэргэнд суулгах гэж байна. Үндэсний компани болж, монголчуудаа ажлын байраар хангах нь зайлшгүй боловч, 49 хувийг худалдан авсан гэрээний зөрчлөөс болж хоёр улсын харилцаа хүйтэрсэн энэ үед ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэрээр зөвхөн хэвлэлийнхэнд таалагдах ганцхан зорилгоор дипломат харилцаанд маш том ухралт болохуйц мэдэгдэл хийж байгаагаа ч анзаарсангүй. ОХУ том гүрний хувьд “бойжуулж” өндийлгөсөн улсаа чимээгүй ажиглаж байгаад, эдийн засаг болоод улстөрийн асуудлаар “чангахан чимхэхэд” л Монгол тэр аяараа дайвалзаад ирэх нь үнэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Монголчуудтай адил цалин, нөхцлөөр ажиллаад, ажилдаа сайн бол хөөхгүй байлгүй дээ.
2017/04/28 202.9.40.64
зочин
үнэн шүү ийм бодлогогүй үйлдэл хийж болохгүй л байх даа умардууд америктэй шөргөөлцөж чадаж байна бид оростой шөргөөлцвөл хэн билээ гэдгээ бодоо ч
2017/04/28 66.181.177.167
Zochin
Ene hulgaich luibarchin bas gej uls turjuud hutsaad baigaa yum idsen uusnaa Nuuj asuudliig uur tiishee handuulah geed bainaa hudalch Nyam-osortoigoo uhej DALD oroo
2017/04/28 49.0.212.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment