-УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-д мэдээлэл хийлээ-
Хэлэлцэгдэж буй асуудалтай холбогдуулан АТГ-ын дарга Х.Энхжаргал хэлэхдээ “Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. Эрхзүйн харилцан туслалцааны гэрээнүүдийг энэ зохих улсуудтай хийх ёстой. Хуулийн байгууллагуудыг ажиллах боломжоор хангах ёстой. Зардал гаргаад өгвөл бид яваад баримт авчраад ирэх боломжтой. ОХУ-ын тухайд төрийн бодлого нь хүчтэй улсуудын ажил яваад байна. Төр нь өөрөө хүчтэй учраас тэдний хүсэлтийг шууд хангаж өгөөд байна. Бид бол зөвхөн авая гэсэн гуйлттай. Гуйлтын шинжтэй болохоор амжилт муутай ажиллаж байна” хэмээн хэллээ.