8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн хөлний булчинг хазаж танхайрсан монгол залуусыг 8-10 саяар торгожээ

2017-04-28 18:02:42

Монгол улсын хоёр иргэн Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газарт танхайрсан хэргээр энэ оны хоёрдугаар сард саатуулагджээ. Улмаар цагдаагийн хоёр ажилтныг эсэргүүцэн зодолдож, гэмтээсэн байна. Тэгвэл өнөөдөр тус арлын шүүх танхайрсан залуусын хэргийг хэлэлцэж, 4-5 сая вон буюу монгол мөнгөөр 8-10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Хэргийн талаар тодруулбал, Монгол улсын иргэн, Чежү арлын нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20 настай Ш, Л нар архидан согтуурч, улмаар гудамжинд явсан Солонгос улсын энгийн зургаан иргэний биед халдаж, эд хөрөнгийг нь эвдэлж, хохироосон хэрэг үйлджээ. Энэ хэргийн талаар иргэд дуудлага өгч, цагдаагийн ажилтнууд ирэхэд монгол залуус танхайрч нэгнийх нь хөлний булчинг хазжээ.

БНСУ-ын хууль дагуу тэдэнд ял шийтгэл оноосны дараа эх оронд нь албадан буцаах заалттай аж. Гэхдээ Чежү арлын шүүхээс сурах зорилготой очсон,  цагдаагийн ажилтнууд гомдолгүй гэсэн тул хамгийн хөнгөн ял болох мөнгөн торгууль оногдуулжээ. Ингэснээр тэд сургуульдаа үргэлжлүүлэн сурах боломжтой болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл