УИХ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ирэх сарын 1-нээс эхлэн дараах татварыг нэмэхээр болсон.
- Импортын автомашины онцгой албан татвар
- Хадгаламжийн хүүгийн орлогын татвар
- Импортын тамхинд ногдуулах гаалийн татвар
Үүнтэй холбоотой Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүд, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд энэ сарын
- 29-ний бямбад 08:30–21:00 цаг хүртэл,
- 30-ны нямд 08:30–00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар боллоо.
Тус өдрүүдэд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөвхөн тамхи, авто машинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлт хийнэ.
Энэ үеэр Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах юм байна.