Орон даяар явуулсан өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүнг нэгтгэж эхэлжээ.Мэдээллийн санг шалган, өрхөөс цуглуулсан мэдээллийн зарим чухал үзүүлэлтүүдийг ижил төрлийн бусад сантай тулган шалгах ажлыг зохион байгуулахаар ажиллаж буй талаар албаны хүмүүс мэдээлэв.
Үүний хүрээнд мэдээллийн сан дахь өрхийн гишүүдийн регистрт суурилсан шалгалтыг хийх зорилгоор хамтран ажиллах байгууллагууд болох Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүул мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлээд байгаа байна.