8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгааг батлах боломжгүй

2017-04-29 14:30:00

Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны эхэнд  оффшор дансны  асуудлын хариултанд ХЗДХ-гийн сайд С.Бямбацогт хариулав. Оффшор бүст байгаа 17 тэрбум ам.долларын асуудлаар мөрдөн байцаалт явуулаагүй байгаа гэнэ. УИХ-ын Гишүүн  Ж.Бат-Эрдэнэ “Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэж яригдаад байна. Тухайн бүсэд манайтай холбоотой хичнээн хэмжээний мөнгө байгаа вэ” гэсэн асуултад ажлын хэсгээс "Оффшор бүст байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй.  Мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс  17 тэрбум ам.долларыг оффшор бүст байгаа эсэхийг батлах боломжгүй гэдэг хариулт өгөв. Гишүүн Х.Болорчулуун “Авилга, хээл хахуультай холбоотой  асуудал ямар явцтай байна вэ. Мөрдөх, шалгах хууль эрхзүйн туслалцаа авах боломж байгаа эсэх”-ийг асуув.  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулахдаа “Оффшор дансанд мөнгө нуусантай холбоотой асуудлаар гэрээ байгуулсан 28 улстай холбогдон авах талаар ажиллагааг цаашид явуулна. Засгийн газар оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалт гаргана. Хууль мөрдөгдөж эхлээгүй байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment