8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг

2017-04-29 15:00:00

Өчигдөр УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар оффшорын асуудлаар мэдээлэл сонслоо. Гишүүд энэхүү мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авч санал бодлоо хэлсэн.  Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Оффшорын асуудлыг хөөсрүүлсээр байгаад их хурлын танхимд орж иртэл ярьж байна. Ер нь бол оффшор бүст компани байгуулах нь дэлхийн жишгийн асуудал байдаг. Миний эмзэглээд байгаа зүйлийг ялгах хэрэгтэй байна. Оффшор бүсэд ард түмнээс, монголын баялагаас хулгайлсан мөнгөө нуусан төрд байгаа этгээдүүдийн асуудлыг ялгах хэрэгтэй байна. Харамсалтай нь ялгагдахгүй байна. Сая АТГ-ын дарга “20 төрийн албан хаагч, түүнтэй хамаатай хүмүүс байгаа” гээд ярьж байна шүү дээ. Тэгээд үүнийгээ яагаад олон нийтэд ил болгоод ярилцахгүй байгаа юм.Оффшортой холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалт миний гарт байна. Үүнд улстөрд холбоотой дөрвөн хүний нэр байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү,Батболын төрсөн ах С.Бат-Очир,УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар гэсэн дөрвөн хүн байгаа. Тэгвэл энэ дөрвөн хүн өөрсдийнхөө мэдүүлгийг өгөөд үнэнийг нь харуулах алхам хиймээр байна" гэсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
123
энэ хар хулгайч юм юм руу цовхчихоо болиоч,Баярцогтыгоо нэрлээч
2017/05/01 202.179.27.108
олон тvмэн
та их тэнэг хvн юмаа. Нам гэлгуй адилхан тодруулаач, ногоо тал руугаа л улангассан бух шиг л дайраад байхаар чинь их муухай харагддаг
2017/05/01 122.201.24.109
Marat
AN Bayrtsogtiig khuuchirsan baij bolno geed l said bolgood baisan daa.
2017/04/30 46.149.119.176
Зочин
ЯГ ҮНЭН ШҮҮ...
2017/04/30 66.181.184.119
зочин
харин тийм
2017/04/29 78.172.100.10