8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэд биднийг хэрхэн хардаг вэ?

2017-04-29 17:00:00

Таны нохой орчлон ертөнцийг хэрхэн хардаг вэ? Амьтад биднийг ямар өнгө дүрстэй болгон хардаг юм бол оо. Тэгвэл өнөөдрийн фото мэдээллийн буландаа амьтадын харах чадвар, тэд хэрхэн хардаг талаар хүргэж байна.
Нохой 

Нохойны хараа тун муу бөгөөд нүд нь олон төрлийн өнгийг ялгаруулж харахад тун эмзэг байдаг аж. Гэвч шөнийн цагт тэдний нүд сайн хардаг бөгөөд гэнэтийн механик хөдөлгөөнийг илүү ялгаж хардаг байна.

Загас

Загас өөрийн нүдэндээ биесийг бүдэг, хөх туяатай болгон хардан. Энэ нь тэдний  усанд амьдардагтай шууд холбоотой. 

Шувуу

Шөнийн амьдралтай шувууд оройн цагт сайн хардаг. Гэвч бүх төрлийн шувуу өдрийн цагт ингэж хардаг аж.Нарны гэрэлд тэд биесийг сүүдэр болгон хардаг.  
Могой 

Могой орой цагаар сайн харж, өдрийн цагт зөвхөн хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг. Хөдлөхгүй бол тэд барьж чадахгүй. Харин хүнь бусад амьтадаас ялгарахын тухайд соронзон долгион, дулааныг мэдэрч чаддаг. 

Хулгана ба харх

Хулгана болон хархны нүд тус тусдаа ажилладаг тогтолцоотой бөгөөд хоёр нүдээрээ зэрэг өөр өөр объект харна гэсэн үг. Тэдний хувьд дэлхий ертөнц удаан, цэнхэр, ногоон, бүрэлзсэн өнгөтэй харагддаг. 
Үхэр

Тэд юмсыг улаан, шар өнгөөр давамгайлж хардаг. 
Морь

Морины нүд хажуу талдаа байрладаг бөгөөд аюулыг сайн хардаг. Гэвч морь хамарны үзүүр, урд хэсгийг харж чаддаггүй байна. 
Зөгий

Тэд юмсыг илүү тодоор хардаг.
Ялаа

Тэд маш олон тооны жижиг нүдтэй. Тэрхүү жижиг нүд объектийг тэр чигт нь бус нэг жижиг цэг бүрээр нь олж хардаг. 
Хамелон

Хамелоны нүд 360 градус эргэдэг аж. Тиймээс тэд юмсыг байгаагаар нь бус байнга 360 градусын хэмтэй хардаг байна. 

Эрвээхий

Эрвээхий маш олон өнгийг ялгах чадвартай. Хүний ялгаж чадах хэмжээнээс илүү хардаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
u
wua
2021/03/16 103.212.119.173