8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Оффшортой холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалт миний гарт байна

2017-04-30 10:13:00

Баасан гаригийн чуулганы хуралдаан дээр /04.28/ оффшор дансны асуудлыг хэлэлцсэн. Өмнө хэвлэлээр гарсан мэдээллээс харахад 17 тэрбум төгрөг оффшор бүсэд байршиж байгаа талаар мэдээлэл гарсан. Мөн УИХ-аар17 тэрбум төгрөгийг эргүүлэн татах асуудлыг ч мөн өмнө нь хэлэлцсэн. Энэ талаар холбогдох хууль, хүчний байгууллагууд хянаж шалгаж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ”-ний талаар хэлэлцлээ. Тус хуралдаан дээр хэн юу хэлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

 -Жагсаал цуглаан хийгээд байгаа 17 тэрбум ам.долларын мөрөөр хайж өөрсдийн бололцоогоор эрэн сурвалжилсан. Батлагдаагүй. Оффшор бүс бол татваргүй, нууцлал өндөр, төрийн хүнд сурталгүй үйлчилгээ шуурхай бүс. Энэ бүсээс мэдээлэл авах боломж байхгүй. Оффшор бүсэд байгаа монголын 49 иргэний буюу 29 иргэн дээр 42 аж ахуйн нэгж бий. 20 хүн нь төрийн албанд ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсээс тайлбар авахад ашиглаагүй, сонирхоод орсон, бизнес хийх гэж байсан. 17 тэрбум доллар бол үндэслэлгүй тоо. Эрхзүйн орчныг нь өөрчлөөд өгдөг бол үнэн бодит байдлыг зөв тогтоомоор байна. Оффшорт байгаа юу дотооддоо нуучихаад оффшор руу чихээд байна уу гэдгийг тогтооё.

Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 

 Оффшор бүсээс орж ирсэн болон гарах гүйлгээг шалгах эрхзүйн орчинг бий болгоно. Сүүлийн арван жилд 7000 гаруй удаа валютын гүйлгээ гадагш гарсан. Нэг сард 400 орчим  сая ам.долларын гүйлгээ хийгдэж байгааг нягтлах шаардлагатай. Оффшор бүсэд мөнгө хадгалах компани байгуулахыг хориглосон зүйл байхгүй. Саяын хуулиар төрийн албан хаагчид болон хамаарал бүхий этгээдийг хориглосон болохоос жирийн иргэдийн хувьд мөнгө хадгалах, оруулж ирэх нээлттэй. 1990 оноос хойш 14 тэрбум долларын хөрөнгө орж ирсний 10 тэрбум нь оффшор бүсээс орж ирсэн.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: 

-Оффшор дансыг илрүүлэх эрхзүйн боломж, мэдээлэл гаргуулж авах практик хэр байна. Хамтын ажиллагааны төвшин хэр байна. Манай улсад мэдээлэл гаргаж өгдөг банк ховор байх.Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар хүмүүсээ сургаж дадлагажуулах хүсэлт тавьсан. Энэ чиглэлээр ажиллаж байна уу. Монголыг саарал жагсаалтаас хасах талаар валютын сан хөндөж Монголбанк анхаарч ажиллахаар болсон.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Оффшорын асуудлыг хөөсрүүлсээр байгаад их хурлын танхимд орж иртэл ярьж байна. Ер нь бол оффшор бүст компани байгуулах нь дэлхийн жишгийн асуудал байдаг. Миний эмзэглээд байгаа зүйлийг ялгах хэрэгтэй байна. Оффшор бүсэд ард түмнээс, монголын баялагаас хулгайлсан мөнгөө нуусан төрд байгаа этгээдүүдийн асуудлыг ялгах хэрэгтэй байна. Харамсалтай нь ялгагдахгүй байна. Сая АТГ-ын дарга “20 төрийн албан хаагч, түүнтэй хамаатай хүмүүс байгаа” гээд ярьж байна шүү дээ. Тэгээд үүнийгээ яагаад олон нийтэд ил болгоод ярилцахгүй байгаа юм. Би үүнийг анх удаа л сонсч байна. Төрөөс, монголын баялагаас хулгайлсан төрийн албатай холбоотой байсан этгээдүүдийг илрүүлэхэд бүх төрлийн дэмжлэгүүдийг бид АТГ-т үзүүлэх нь зөв. Дэмжлэг үзүүлэх ч ёстой. Гэтэл улс төрийн, танил талын, нийтийг хамарсан аргаар сарниулах оролдлогыг дээр, дооргүй хийж байгаа нь буруу. Оффшортой холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалт миний гарт байна.

Үүнд улстөрд холбоотой дөрвөн хүний нэр байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү,Батболын төрсөн ах С.Бат-Очир,УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар гэсэн дөрвөн хүн байгаа. Тэгвэл энэ дөрвөн хүн өөрсдийнхөө мэдүүлгийг өгөөд үнэнийг нь харуулах алхам хиймээр байна. Улстөрчид өөрсдөө ёс зүйтэй байгаач.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Оффшорыг шалгах ямар ч боломжгүй гээд үнэнээ хэлж байна. Хамрах хүрээ нь өргөн хууль гаргасан. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд АТГ юу хийж чадах вэ. Хакердаж зарлахгүй л бол зүгээр сууж байх юм байна. ОХУ 3-6 сарын хугацаа өгч байна лээ. Энэ хооронд оруулж ирээгүй бол хөрөнгийг шууд хураана гэж байсан. Эрхзүйн туслалцааны гэрээний дагуу мэдээлэл гаргаж өгөх үү. Ил болчихоод байгаа 33 их наядыг яах вэ.Татварын орлого нэмэгдэхгүй юм бол ил болгосны хэрэг алга.

АТГ-ын дарга Х.Энхжаргал: -Оффшорын хууль бол одоогоор сүржин нэртэй л байна. Панама баримт гаргаж ирэхэд хэвлэлийн хэмжээнд л мэдээлэл байна. Эрхзүйн харилцан туслалцааны гэрээг Хуульзүй дотоод хэргийн яам хийж өгөх хэрэгтэй. Биднийг ажиллах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Очоод үзий. Магадгүй мэдээллийг өгчих юм бил үү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл