8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас татвар ингэж нэмэгдэнэ

2017-04-30 11:15:00

Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Үүний дагуу улсад орлого төвлөрүүлэх зорилгоор нийт долоон төрлийн татвар нэмж байгаа билээ. Эдгээр татваруудаас зарим нь маргаашнаас эхлэн нэмэгдэнэ. Маргаашнаас эхлэн ямар татвар нэмэгдэх талаар мэдээлэл хүргэе.

Хадгаламжийн хүүгийн орлого: Хэрэгжих хугацаа: тавдугаар сарын 1-н

Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна

Импортын тамхи: Хэрэгжих хугацаа: тавдугаар сарын 1-н

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

Автомашины онцгой албан татвар: Хэрэгжих хугацаа: тавдугаар сарын 1-н

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Хадгаламж ч бай, автомашины татвар ч бай, бид хүлээн зөвшөөрөх ёсгүй шдээ. Өнөөдөр жагсаалдаа оролц!!!
2017/05/01 202.131.248.54
urnaa
hadgalamjiin huu jild yumuu sar bolgon huu avah yumuu?
2017/04/30 202.9.42.65
Асуулт
Хадгаламжийн хүүд 5 % юм уу,10%-ийн татвар юм уу
2017/04/30 27.123.214.113