8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийг зодож шийтгэхгүй байх сарын аян эхэлнэ

2017-04-30 11:30:00

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу маргааш Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нэг сарын аяныг эхлүүлэх гэж байна. Энэхүү аяны нээлт Сонгинохайрхайн дүүргийн VIII хороо, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороодод болох бөгөөд Архангай аймагт ч нээлтийг зохион байгуулахаар болжээ. Тус аяны хүрээнд “Хүүхдийг Ивээх Сан” хамтран  “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аяныг өрнүүлэх гэж байна.  

Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д санаачилжээ. Улмаар бусад улс орнууд 2001 оноос нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсад 2006 оноос “Хүүхдийг Ивээх Сан”-гийн  /Save the children/ санаачилгаар тэмдэглэж эхэлсэн ба тус байгууллагаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг ухуулан сануулсаар иржээ. 2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment