8o
Улаанбаатар хот
mobile menu

Модон хохимой өдөр

2017-04-30 11:00:00

2017.04.29 / БИЛГИЙН ТООЛЛЫН 3
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 05.42-20.04
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Төмөр
Аргын тооллын 4 сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 3, Гөрөөсөн толгой одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment