ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлууллаа. ОУВС-гийн захирлуудын өнгөрсөн тав дахь өдөр хуралдаж хойшлуулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр ОУВС-гаас манай улсад олгох 440 сая ам.долларын зээлийг авах хугацаа ч мөн хойшилж байгаа юм. Хойшлуулах шалтгаан нь энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан тогтоолтой холбон тайлбарлав. Тус тогтоолд Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заасан байжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад халтай, эсэх болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг судалсны дараа манай улсын тус сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг авч хэлэлцэх гэнэ.