8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүрэм зөрчсөн жолооч нарыг сургалтанд хамруулжээ

2017-04-30 12:50:00

онгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг болон I эгнээ, автобусны буудал дээр “Түр буюу удаан зогсох журам” зөрчсөн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.

Тус сургалтаар жолооч нарт “Замын хөдөлгөөний дүрэм”, “Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам” болон бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын талаар мэдээлэл хийж, хуульд заасны дагуу хариуцлага тооцон, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авсан байна.

Иймд иргэдийг чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол болон түр зогсох хориотой газруудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл