8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын VIII Их хурал ирэх сарын 6-нд болно

2017-04-30 14:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Үүнээс урьтаж ирэх тавдугаар сар гэхэд намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор зарлах юм.

 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд олон хүн нэрээ дэвшүүлээд байгаа. Хэдийгээр тэдний дунд сунгаа явуулж, нэр дэвшигчийг сонгоно гэж байсан ч одоо амжихааргүй болсон. Харин АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын VIII Их хурлаар нууц санал хураалт явуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна" гэсэн юм.

Тэгвэл АН-ын VIII Их хурал ирэх тавдугаар сарын 6-нд хуралдахаар товлогдоод байна.  Хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнийг сонгох нууц санал сонгоно. Харин үүний өмнө нэр дэвшихээ илэрхийлсэн долоо хүнээс сонгох санал хураалтыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулна. Энэ санал хураалтаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох юм.

Одоогоор Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Болд, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын гишүүд албан ёсоор мэдэгдээд байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл