Ирэх намар ерөнхий боловсролын сургуулийн I ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд бүртгэлд хамрагдах боломжтой юм. Харин таван настай нэг ч хүүхэд бүртгэхгүй гэж мэдэгдэн нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж, дүүргийн бүртгэлийн комисст хүргүүлжээ. Тус газраас бүртгэлийн үйл явцад хяналт тавьж буй бөгөөд эцэг, эхчүүдийг хүүхдээ амжиж бүртгүүлэхийг уриалж байна.
“Хичээлийн бүтэц, зохион байгуулалт, төлөвлөгөөг урьдчилан гаргахын тулд ийнхүү хавар бүртгэж байгаа” гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Дашрамд дурдахад, 2017-2018 оны хичээлийн жилд 32.623 хүүхэд ЕБС-ийн I ангид элсэх аж.