Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд амралтын өдрүүдэд ажиллаж байна.
Онцгой албан татварын тухай хуульд энэ сарын 14-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан гаалийнхан ийнхүү ажиллахаар болжээ. Тэд өглөөний 08:30 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах аж.
Тус өдрүүдэд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөвхөн тамхи, автомашинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлт хийнэ. Энэ үеэр Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.