8o
Улаанбаатар хот
mobile menu

Нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байна

2017-05-01 08:07:01

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Тавдугаар сарын 01-ний 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 17-19 метр хүрч шороон шуурга шуурна.

Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын талаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 24-26 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment