8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын азтануудад батламж гардуулна

2017-05-01 08:08:37

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн сонгуулийн бүх хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинар СЕХ-ны байранд болно.
 
10:00 цагт: 
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын уралдааныг анх удаа зохион явуулна. Хаана: Мэдээллийн технологийн үндэсний парк
 
10:00 цагт: БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ШУА хүлээн авч уулзана.
 
11:00 цагт: Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хурал Ардчилсан намын хуучин байранд буюу ''Олон нийттэй харилцах алба''-ны байранд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Өргүй монголын төлөө хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: НӨАТ-ын урамшууллын EBARIMT сугалааны 2017.04.16-ны тохирлоор хонжвор хожсон азтануудад / 100 сая, 20 сая 4 сая / батламж гардуулах арга хэмжээ Сангийн яамны хүндэтгэлийн танхимд болно.
 
15:00 цагт: "ЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМТДАА" Live+R төслийн нээлтийн үйл ажиллагааг СХД-ийн 6-р хорооны байранд зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment