8o
Улаанбаатар хот
mobile menu

30 ишлэл: Монгол Улс малын гоц халдварт өвчинтэй яаж тэмцээд байна вэ?

2017-05-01 09:11:00

Манай улс мал ахуйн орон. Тиймдээ ч малын гоц халдвар өвчин гарсаар ирсэн. Тэгвэл бид малын гоц халдварт өвчинтэйгээ хэрхэн тэмцэж байна. Зөв тэмцэж байгаа юу. Сүүлийн жилүүдэд Шүлхий, Мялзан, Хонины цэцэг төст өвчинтэй тэмцэх нэрийдлээр зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж байгааг Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох ярьж байна. Тэгвэл Малын гоц халдварт өвчинтэй хэрхэн, тэмцэж байгаа, вакцины талаар боловсруулсан, мэдээлэл, илтгэлээс дараах онцлох 30 ишлэлийг бэлтгэв.

  1. Мялзан өвчинтэй нүүр тулж оношлож, эмчилж, сэргийлж, тэмцэж байсан туршлагатай хүн Монголд нэг ч байхгүй.
  2. Мялзан халдварт өвчин гарсан хот айлын өвчлөөд эдгэрчихсэн болон өвчлөгсөдтэй хамт нэг хотонд байсан  бүх хонь, ямаа бүгдээрээ наад зах нь 3 жилийн дархлаатай болчихдог.  
  3. 2016 оны 09 сарын 29-ний өдөр ЗГХАМЭҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэл болон “Мон оол вэт” ХХК-ны захирал Ч.Жаргалмаа нар Засгийн газрын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 34.2 зүйлийг үндэслэж 3.927.938.000 (гурван тэрбум есөн зуун хорин долоон сая есөн зуун гучин найман мянган) төгрөгөөр 11.500.000 (арван нэгэн сая таван зуун мянган) тун вакцин худалдаж авах, нийлүүлэх гэрээ байгуулав. Энэхүү гэрээг байгуулахын өмнө болон байгуулсны дараах үйлдлүүдийг огнооны дарааллаар нь ажиглахад холбогдох хуулиудыг хэрхэн зөрчиж, энэ луйврын шинжтэй хууль бус үйл ажиллагааг  хэр өндөр түвшинд найруулж, сайтар боловсруулсан төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь илэрхий харагдана.
  4. 2017 оны 03 сард  мэдээлснээр  баруун аймгуудын нутагт 5000 орчим бөхөн мялзан төст халдварын улмаас үхжээ. Нэг бөхөнг агнаж устгавал 2-2.3 сая  төгрөгөөр торгоод дээр нь нэмэлт  шийтгэлтэй гэнэ. Тэгвэл ХХААХҮЯ болон ЗГХАМЭҮГ-ынханы явуулсан хууль бус үйл ажиллагаа, вакцинжуулалтын улмаас наад зах нь 10 тэрбумаар үнэлэгдэх бөхөнгийн сүрэг сүйрлээ.
  5. 1970-аад оны сүүлчээс 2007 он хүртэлх 30-аад жилийн турш хонины цэцэг өвчнийг Монголд төдийгүй дэлхийн олон оронд устсан гэж үзэж байсан. Гэтэл 2006-2007 оны зааг дээр Хэнтий, Сүхбаатар аймагт хонины цэцэг өвчний дэгдэлт дахин сэргэж тохиолдсон.
  6. 2013 онд зөвхөн Дорнод аймагт цөөхөн тун вакцин хувиарлаж, 2014 онд аль ч аймгийн хонин сүргийг цэцгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулаагүй байна. 2015 онд Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймагт цөөхөн тун вакцин хувиарлажээ. Эндээс харахад 2013, 2014, 2015 онуудад вакцин хувиарласан аймгуудад хонины цэцэг өвчний халдварын дэгдэлт манай улсад маш бага буюу бараг тохиолдоогүй.
  7. 2015 оны хоёрдугаар сард Дорнодын Матадаас эхэлсэн хонины цэцэг нилээд эрчимтэй тархаж дэгдсэн нь харагдаж байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймгуудаар дамжаад одоо Архангай хүрчээ.
  8. Дотоодод хангалттай хонины цэцэг өвчний вакциныг хангалттай тоо, хэмжээгээр үйлдвэрлээд, эрсдэл бүхий бүс нутгийн,  эрүүл хонин сүргээ вакцинжуулаад, уг өвчний халдвараас сэргийлээд  явах боломжтой.
  9. Гэтэл малын халдварт өвчнөөр далимдуулаад луйвар хийх үйл ажиллагааг маш амжилттай төлөвлөж зохион байгуулж эхэлсэн байна.
  10. Вакцин тарьснаас хойш ердөө хоёр гуравхан сар өнгөрч байх үед буюу 2014 оны 01 дүгээр сард  Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхийн халдвар дэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүлхийгээс сэргийлэх дархлаа тогтоодоггүй вакцин нийлүүлсэн нь практик дээр нотлогдсон.
  11. 2017 оны нэгдүгээр сараас эхлэн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий, хонины цэцэг гоц халдварт өвчнүүд дэгдчихсэн байх үед зүүн аймгуудаас хурдан морьд авчирч Улаанбаатар хотод Дүнжингарав уралдаанд оролцуулж буй нь шүлхий, хонины цэцэг-гоц халдварт өвчнүүдийн халдварын тархалтанд нөлөөлөх үү?, “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын 8.2.1 заалтыг зөрчиж байгаа гэж үзэх үү?, үгүй юу?,
  12. Эдгээр вакцинууд аль улсын ямар лабораторийн шинжилгээгээр чанарын баталгаажилт  хийлгэсэн эсэхийг тогтоосон уу.
  13. Хонины цэцэг бол сэргэн тархаж буй (emerging infectious disease) гоц халдварт өвчин.
  14. Одоогоос 10 жилийн өмнө Хэнтий, Сүхбаатар аймагт хонины цэцэг өвчин анх оношлогдсоноос хойш зүүн бүсийн аймгуудад уг өвчин голомтлон гарсаар байна.
  15. Сүүлийн 10 жилд дотооддоо вакцинаа үйлдвэрлэж цэцэг өвчинтэй тэмцэх үед хэрэглэсэн байдлаас харахад дотоодод үйлдвэрлэсэн вакцин нь тун буюу тоо хэмжээний хувьд хангалттай байсан бөгөөд халдвартай зөв тэмцвэл тодорхой бүс нутаг буюу голомтноос нь гаргахгүй бариад байж болсон нь харагдаж л байна. Зарим жилд халдварын дэгдэлт огт тохиолдоогүй.  
  16. Мялзан төст өвчин (PPR - Peste des petits ruminants) нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр тэжээвэр болон зэрлэг амьтдад урьд нь тохиолдож байгаагүй гоц халдварт өвчин.
  17. Мялзан нь амьтны амьсгалын ба тэжээл боловсруулах замын эрхтнүүдийг голлож өвчлүүлнэ.
  18. Малын халдварт мялзан өвчин нь халдварлах хувь нь ч өндөр, үхүүлэх хувь нь ч өндөр маш аюултай.
  19. Хоньтой харьцуулбал ямаа илүү мэдрэмтгий. Үхэр халдвар авсан ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэхгүй. Халдварын нууц үе нь 4-10 хоног.
  20. Хүн мялзан өвчний халдварын эрсдлээс айх хэрэггүй.
  21. Малчид, малын эмч нарын яриаг сонсоход энэ өвчин 2016 оны эхээр Монголд орж ирсэн анх удаа. 
  22. Мал амьтны гоц халдварт өвчин дэгдэх бүрийд хэрэглэдэг буудах, вакцинжуулах хоёр аргыг манайхан хэрэглэдэг. Энэ нь буруу.
  23. 2017 оны 03 сард мэдээлснээр баруун аймгуудын нутагт 5000 орчим бөхөн мялзан төст халдварын улмаас үхжээ.
  24. Монголд үйлдвэрлэж буй вирусээр үүсгэгддэг халдварт өвчнүүдээс сэргийлэх амьдвакцины нэг тунгийн үнэ нь 40-50 төгрөг.
  25. Хятадын вакцины нэг тун нь 342-350 төгрөг. Гэтэл хятадаас вакцин авч байгааг юу гэж ойлгох вэ?
  26. Монгол улсад мал, амьтны өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг одоо хүчин төгөлдөр байгаа  “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулдаг. Уг хуулийн 15.1.1-д нэр бүхий 6 гоц халдварт өвчинтэй тэмцэх зардлыг төрөөс хариуцахаар заасан. Эдгээр өвчний жагсаалтад хонь, ямааг өвчлүүлдэг мялзан төст өвчин байхгүй. Тиймээс хуулийн энэ заалт хонь, ямааг өвчлүүлдэг мялзан төст өвчинд хамаарахгүй.
  27. Вакцинаар вакцинжуулсан амьтан 3 жилийн дархлаатай болдог.Гэтэл энэ хугацаанд давтан вакцин хийх шалтгаан юу байна вэ.
  28. Яагаад хамгаалалтын бүсээс гадна байгаа мал, амьтдыг вакцинжуулаад байна вэ?, Бодит хэрэгцээнээс илүү их хэмжээгээр захиалж, худалдаж авч ирсэн шүлхийгээс сэргийлэх вакцинаа хурдхан хэрэглэж дуусгах зорилгоор вакцинжуулах шаардлагагүй бүс нутгийн мал амьтдыг шүлхийгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулж байна.
  29. Шүлхийн дэгдэлтийн эргэн тойронд голомтын бүс, сэжигтэй бүс, хамгаалалтын бүсийг тогтоож байгаа юу.
  30. 2017 оны 02 сарын байдлаар 1100 орчим үхэр, хонь, ямаа устгалд оруулсан. Мөн л 2013 оныхтой адилхан 2016 оны намар Сүхбаатар аймгийн үхэр сүргийг  шүлхийгээс сэргийлэх идэвхитэй дархлаа тогтоодоггүй вакцинаар вакцинжуулсан нь практик дээр нотлогдсон нь энэ юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чужой1
Аливаа юум дотроосоо гэдэг! Устаад байхгуй байсан элдэв овчин хаанаасаа гараад байна гэж боджийн да? Хужаа 1000 т малчинч байх шиг! Эд нарл юум хийгээд бгаам бишуу
2017/05/03 182.160.2.14
zochin
Xyatadyyd, Orosyyd shulxiitei maliig byyddagui edgeej 3 sariin daraa xeregtseend gargadag. Vaktsiinii biznes xuchee avsan. mal uvchlux ashigtai xedxen xund shuu.
2017/05/01 202.131.244.226
zochin
mal aj axyin eruul mendiin asyydal unexeer dampyyrsan shuu. vaktsin emchilgee bish yridchilan sergiilex tarilga. Xyatadiin uursdiinxuu maliig taridaggui vaktsinaar mongol mal tarigdaj bgaa.
2017/05/01 202.131.244.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment