8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч Д.Дорлигжав гэж хэн бэ

2017-05-01 09:14:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Намууд их хурлаа энэ сарын 06-ны өдөр хуралдуулахаар тогтоод байгаа билээ. Тус хурлаар аль намаас хэн нэр дэвших нь тодорхой болно. Одоогийн байдлаар горилогчид битүүхэн өрсөлдөж эхэлсэн. 
Энэ удаад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн горилогч бий.  Тодруулбал,Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулна.  Энэ удаад бид сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавын талаар мэдээлэл хүргэе. 

Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Д.Дорлигжавын төрсөн буурь нь Зүүнговь сумын нутаг Бага нуурын урд дэнж. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Хуульч, мал зүйч мэргэжилтэй. Малын эмчээр ажиллаж байсан.  Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий  захирал АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн  дарга, Монгол улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан. Тэрбээр УИХ-д 2 удаа өрсөлдөж, өвдөг шороодож байсан. 

Ардчиллын ач буянаар амных нь салиа арилаагүй хэдэн “бацаан” гарч ирсэний нэг нь  Д.Дорлигжав. Дөнгөж 30 настай тэрээр УБХ-ын гишүүн, улмаар Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт шадар сайд болж байсан. Улс төрд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй хөгжилтэй, хөгтэй дурсамжтай нэгэн. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй чухал хариуцлагатай энэ үед хөгжилтэй гэхээсээ илүү улс орны төлөө хийсэн бүтээсэн ажил их баймаар. Д.Дорлигжавын хөгжилтэй дурсамж УБХ-д нэр дэвшээд гишүүдийн асуултанд хариулахдаа будилж, сандарснаар нь эхэлсэн түүхтэй. Энэ хуралд Д.Дорлигжав өөрийгөө танилцуулахдаа “Хүнтэй гэр бүл болж байгаагүй” гэж хэлээд “Өөр юутай гэр бүл болж байсан юм?” гэсэн хоржоонтой асуултны эзэн болж үлдсэн. Харин Д. Дорлигжавын түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн дуулиан нэгээр зогсохгүй.

“Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод Д.Дорлигжав харин ч нэг дуулиан шуугианы эзнээр тодорсон. Кипр улсын ямар нь мэдэгдэхгүй нэгэн жул компанид найман зуун мянган доллар шилжүүлсэн нь илчлэгдэж байсан. 2002 оны тавдугаар сарын 9-нд УИХ нэгдсэн чуулганаараа зөвхөн нэг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн байдаг. Тусгайлан цаг гаргаж хэлэлцсэн асуудал нь УИХ-ын Ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрт хийсэн санхүүгийн шалгалтын тайлан, дүгнэлт. 1999 оны аравдугаар сарын 18-27-нд "Эрдэнэт" үйлдвэр болон ОХУ-ын Аиес, Бурядын “Энергострой” компаниуд хэлэлцээ хийж, протколын дагуу хамтран ажиллах байгуулсан юм байж. Гэтэл “Энергострой” болон Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн хооронд цахилгаан эрчим хүч бэлтгэн нийлүүлэх гэрээнд сууж зуучлагчийн хувьд огт оролцоогүй Киприйн “Травнейттрейдинг” гэдэг компани гэв гэнэт хөндлөнгөөс орж ирээд 800 мянган ам.доллар аваад арилсан нь тухайн үед шуугиан тарьж байлаа.  Тус компанитай Д.Дорлигжав гэрээ байгуулсан байдаг. Тэдний байгуулсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр “Травнейттрейдинг”-д 1999 оны аравдугаар сарын 15-нд нэг сая ам.доллар нийлүүлэх ёстой байсан ч Д.Дорлигжав 1999 оны 10 сарын 29 болон арваннэгдүгээр сарын 7-нд их хэмжээний мөнгө хоёр хуваан шилжүүлсэнийг УИХ-ын Ажлын хэсэг тогтоосон байдаг. 

Мөн 2014 оны 12 дугаар сарын 3-нд  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин  4 сая ам.долларын баримт дэлгэж “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн жиргэж байв. Тус жиргээ хэнд хамаатай болох нь тодорхой биш байхад Хуульзүйн сайд Д.Дорлигжав би ямар ч буруугүй хэмээн мэдээлэл хийж, түүнийг хаацайлж олон хүн ар араасаа мэдээлэл хийж байв. Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжин тухайн үед  “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг дурдаагүй. Өөрөө л “Юун гуя” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ хэмээн хэлж гал дээр тос нэмсэн үйл явдал болсон. Тухайн үед энэ хэргийн мөрөөр АТГ Д.Дорлигжавыг шалгаж байсан билээ. 

Баримт 3. 

Туркт аялж яваад харамсалтайгаар амиа алдсан Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин Сарангэрэлийн тухай олон нийтийн сүлжээгээр 2015 онд нэгэн таагүй мэдээлэл тарсан. Швейцарьт их сургуульд сурч байсан Д.Сарангэрэл “Nova Mongolia Corp” хэмээх компанийн 30 хувийг эзэмшдэг байснаа “Nova Resource” компанид зарж байсан талаар мэдээлэл мөн гарсан. Тухайн үеийн мэдээллээс харахад “Nova Mongolia Corp” компанийн 30 хувийг Д.Дорлижавын  охин мөн  М.Дэмбэрэл гэдэг хүний хамт эзэмшдэг байж. Д.Сарангэрэлтэй хамт “Nova Mongolia Corp” компанид хувь эзэмшдэг М.Дэмбэрэл өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн билээ. Ямартай ч тус мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгасан эсэх нь тодорхойгүй нам жим болсон билээ. 

Сүүлийн үед Д.Дорлигжав “ Үндсэн хуулийг өөрчлөхдөө Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн санал” гаргаж тавьсан. Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих биш, харин ч бүх эрх мэдлийг нэг хүнд өгөх ёстой гэж үзэж байгаа. Ирээдүйд би Ерөнхийлөгч болох юм бол гээд сурталчилгаагаа эхэлсэн Д.Дорлигжав ард түмний анхаарлыг татах гэж их л үзэж байна. Орой үдэш нэр хүндтэй телевизийн ярилцлагын цагаар тухалж, сонин хэвлэлийн 1 дүгээр нүүрт зочилж буй Д.Дорлигжав энэ удаад нэлээд мөнгө хаяж байгаа нь мэдээж. Товчхондоо ийм нэгэн намтартай Д.Дорлигжав гэгч эрхэм сэтгэлийн дуудлагаараа Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр шийдээд байна. Өмнө УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшээд өвдөг шороодсон энэ эрхэмд Монгол түмэн итгэж саналаа өгөх болов уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dorj
Za Dorligjav geech nooli tolgoi hezeech alan tushaal ugch bolohgui yuch oilgogui baga bolovsoroltoi novsh yu genee yerenhiilegchiin zasaglaltai bolonch gehshig bidnii tusgaar tognoliustgah gai tarih
2017/05/01 182.160.2.195
сонгогч
Ийм 76 ухнатай байснаас ганц сайн ерөнхийлөгчтэй байвал дээр л дээ. Даан ч манайд яг одоогоор монгол улсаа, ард иргэдээ гэсэн сэтгэлтэй ерөнхийлөгч болчихоор хүн харагдахгүй л байна даа.
2017/05/01 115.187.88.2
Батаа
Дорлигжавыг дэмжиж байна.Хаанаас хэнээс сонссон нь тодорхойгүй зүйлээр хүнийг гүтгэхгүй байхыг хүсье. Ер нь эрдэнэтын их өрийг тэглэсэн хүн. Хийсэн юмтай хүн л бусдад шүүмжлүүлдэг.
2017/05/01 158.69.25.151
ZOCHIN
Dorligjavguai yum hiisen hun gej boddog. Uls turduu taarsan medleg bolovroltoi demjij bn
2017/05/01 66.181.190.145
Дэмжиж байнаа
Дэмжиж байна.
2017/05/01 185.89.248.35
Зоригоо
Кредит банкнаас 800 мянган доллар зээлж аваад эргэж төлөлгүй тэр банкийг дампууруулж Оросуудад зарсан гэж сонсогддог
2017/05/01 66.181.188.36
зочин
Дух биеээ голохгүй.
2017/05/01 103.26.192.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment