БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтууд өнөөдөр ажиллахгүй юм байна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтууд амардаг юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно
Өнөөдөр хилийн боомтууд ажиллахгүй
2017-05-01 10:17:20