8o
Улаанбаатар хот
mobile menu

Намуудын Их, Бага хурлын тов гарчээ

2017-05-01 10:33:35

Намуудын бага хурлын тов гарчээ. Тодруулбал МАН-хан энэ сарын 3-нд Бага хурлынхаа товыг зарласан байна. Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөлөөр нэр дэвшигчээ батламжилж, улмаар Бага хурлын гишүүддээ танилцуулах аж.  Энэ намаас одоогоор Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ нарын нэр дуулдаж байгаа билээ.  

Харин АН-ын Их хурал энэ сарын 6-нд болох юм байна. Үүний өмнө намын гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж нэр дэвшихээр горилж мэдэгдэл хийсэн долоон горилогчдоос нэгийг нь тодруулна.  Ардчилсан намаас одоогоор Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Лу.Болд, Х.Баттулга, Р.Амаржаргал, Бүгд найрамдах намын дарга асан Б.Жаргалсайхан, нийтлэлч Ш.Батбаяр буюу Баабар нарын хүмүүс нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.

Түүнчлэн улс төрийн гуравдагч хүчин болох МАХН энэ удаагийн сонгуульд аль нэг намыг дэмжих үү эсвэл намаасаа хэн нэгнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхойлоогүй байгаа. Тус намын Бага чуулган мөн л тавдугаар сарын эхээр буюу хуулийн хугацаандаа болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Амаржаргал, Баабар, Болд нар гайгүй шүү.
2017/05/01 91.64.159.183
  • Recent
  • Most Read
  • Most Comment