8o
Улаанбаатар хот
mobile menu

Төр зардлыг нь хариуцах анхны мэс заслыг энэ сарын 12-нд хийнэ

2017-05-01 11:13:00

Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүний дагуу элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ сарын 12-нд иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орохоор болж, байр, машинаа зарж, хандив тусламж цуглуулсан ч хагалгааных нь зардалд хүрэлцэхгүй өнөөдрийг хүрчээ. 

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртгөөр хийж байгаа бөгөөд цаашид энэ зардлыг төрөөс хариуцах юм. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чаддаггүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл