Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр энэ амралтын өдрүүдэд нийт 537 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 397 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 10 осол тус тус бүртгэгдсэн аж. Түүнчлэн зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөтөлийн замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч оршин суух тодорхой хаяггүй Б нарын 2 хүнийг мөргөж , нэг хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн осол гарчээ. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Улиастай явах шинэ замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа гадаа ганцаараа тоглож байсан 4 настай Ө-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.