8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2017-05-01 11:57:00

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх тавдугаар сарын 2-оос  цаг агаар муудах төлөвтэй байна. Тодруулбал, тавдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 2, 3-нд ихэнх нутгаар, 4-5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Мөн 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөв гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment