8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокурор холбогдсон хар тамхины хэргийг мөрдөн байцаалтад буцаав

2017-05-01 12:27:28

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ.

Тодруулбал, Х.Тамир нарын хэргийг өнгөрөгч нэгдүгээр сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, улмаар шүүхийн шийдвэрээр Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон.

Гэвч шүүгдэгч нарын зүгээс дээрх ялыг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хоёр дахь шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан юм. Улмаар өнгөрөгч баасан гаригт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг дахин хэлэлцэж, хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаснаар оройн 23:00 цагт шүүх хурал өндөрлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment