8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр ангид зөвхөн 2011 оны хүүхдүүдийг бүртгэнэ

2017-05-01 13:13:12

Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулж байна.

Бүртгэлийг зөвхөн ажлын өдөр ажлын цагаар хийнэ. Мөн нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Сургууль бүр хамран сургах тойргийнхоо хүүхдийг бүрэн элсүүлэх бөгөөд анги танхим хүрэлцээтэй тохиолдолд нэмэлт элсэлт зохион байгуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна сургуулийн орчинд ил тод нээлттэй зарлаж, элсэлтийг шударга, оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах үүргийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга өгчээ.

Мөн төрийн бус өмчийн сургуулиуд хамран сургах тойроггүй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй болон сургалтын төлбөрийн чадваргүй сурагчдаас тодорхой тоогоор төлбөргүй элсүүлэн сургах ажлыг санаачлан зохион байгуулах.

Бүртгүүлэхээр ирэхдээ бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ.
  • Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл