Харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт хийхээр болсоноо мэдэгдлээ. “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” өнгөрөгч сарын 21-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлээд байсан юм. Тэд шаардлагынхаа хариуг тавдугаар сарын 1-ний дотор ирүүлэхийг хүссэн ч өнөөдрийн байдлаар тэдэнд хариу ирээгүй байна.
Тиймээс шаардлагын хариуг иртэл суулт хийхээр болжээ. Хэрэв өнөөдөртөө багтан хариу өгөхгүй бол цаашлаад өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.