8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголын инновацийн 7 хоног-2017” зохион байгуулагдана

2017-05-01 15:04:54

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ энэ сарын 08-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд энэ сарын 09-нд “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг “Иргэний танхим”-д зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Мөн тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум”, 11-12-ны өдрүүдэд “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,  “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулна. Түүнчлэн тавдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP  WEEKEND” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн арга хэмжээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос-үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд чиглэгдэж байна. Мөн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төр, засгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлогтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment