Энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэгт цонхоороо шар айрагны шил шидэж, хүүхэд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах 44 дүгээр байрны цонхоор шар айрагны шил шидсэний улмаас дор нь явж байсан бага насны хүүхдийн толгойг хагалжээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс дараах мэдэгдлийг гаргасан байна.
Цонхоороо пивоны шил хаяж бага насны хүүхдийн толгойг хагалжээ
2017-05-01 15:30:10