Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээг түргэсгэх зорилгоор банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашиглаж эхэлжээ. Эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэлсэн байна. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банкруу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болж байгаа аж. Цаашид бүртгэлийн бүх үйлчилгээнд пос машиныг ашиглахыг зорьж байгаа юм байна.
Гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэллээ
2017-05-01 17:21:24