8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах асуудлаар мэдээлэл өгөв

2017-05-01 18:01:47

СЕХ Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар  нэгдсэн сургалт-семинарыг өнөөдөр  хийлээ.Сургалт-семинарын үеэр, илтгэгчид  байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар байх, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийлээ.

Мөн сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, аудит хийлгэх, санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсанд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа.
Түүнээс гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх,  санал авах ажиллагааг зохион байгуулах, ажиглах, сонгуулийн дүн мэдээ нэгтгэх, техникийн тооллого хийх, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зэрэг асуудлаар  мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment