8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу дугуйчид Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ

2017-05-01 18:20:09

“Залуу дугуйчин” клубын залуус амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуух хогийг амралтын өдрүүдээр цэвэрлэв. Тэд тав дахь жилдээ ийм ажил зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа 200 гаруй шуудай хог уутлав.

Нийслэл хотынхон маань агаар салхинд гарч сайхан амарч зугаалчихаад явахаараа архины шил, ундааны сав, чихрийн цаас, тамхины иш гээд хаяж болох хамаг хэрэггүй зүйлээ орхиод явчихдаг. Голын эрэг дагуу хаана л бол хаана хог хөглөрнө.

Шар,хар,цэнхэр өнгө өнгийн гялгар уут салхинд хийсч амжиж бултахгүй л бол улаан нүүрэн дээр бууна. Ийм байдлаас салцгаая. Хүн бүр зугаалж дуусаад хог новшоо хаяхаа больё. Их хотыг ундаалж байгаа хатан Туул голоо хайрлая гэж хоёр өдөр хогтой “ноцолдсон” залуучууд ярьж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 70 гаруй дугуйчин залуус оролцов.Тэд Маршалын гүүрнээс зүүн тийш 1.5 км газрыг цэмбийлгэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment