МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Ялангуяа, 3-нд нутгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах тул зорчигч, тээвэрчдэд хүндрэл, саатал учируулж болзошгүй нөхцөл үүсэж байгааг анхаарна уу хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.