8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан VS дуусаагүй

2017-05-02 08:40:00

Ирэх сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болох гэж байна. Сонгууль дөхөх тусам горилогчид олширч, өрсөлдөөн ширүүсч байна. УИХ-д суудалтай гурван нам энэ сарын 06-ны өдөр гэхэд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой. МАН, АН-ууд нэр дэвшигчээ тодруулаагүй байгаа бол МАХН Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан байна. 


Өчигдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” хэмээн мэдэгдлээ. Өмнө нь МАХН-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нар дэвшинэ гэдэг мэдээлэл гарч байсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр суурийг нь тодруулахад “Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж ажиллана” хэмээн хэллээ. Харин Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө шийдвэрээ гаргаагүй байна хэмээн хэлж байсан. Тэгвэл Улс төрийн гурав дахь хүчний эцсийн хувилбар нь тус намын дарга Н.Энхбаяр бололтой. Н.Энхбаяр нэр дэвшинэ гэсэн мэдэгдэлтэй давхцаад Сүхбаатар дүүргийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй хэмээн мэдэгдэв.  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Н.Энхбаяр нэр дэвшинэ гэхээр ялтайд тооцох хугацаа дуусаагүй, болохгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр хөврөх юм.  Зарим хүмүүс тус мэдээллтийг МАН-ын зүгээс явуулж байгаа бодлого гэж харж байгаа гэнэ. Яагаад гэвэл нэг угшилтай хоёр нам учир саналаа хуваачих бий гэж айсандаа  сөрөг арга хэмжээ авч байж магадгүй. Мэдээж хэрэг М.Энхболд ногоон гэрлээр явахад Н.Энхбаяр саад болох нь ойлгомжтой. Тэгвэл Н.Энхбаярт нэр дэвших боломж бий юу. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнөхөн мөн ялтайд тооцох хугацааны талаар дуулиан дэгдэж байсан. Энэ тухай мэдээлэл өгөх үүднээс УИХ-ын дарга асан З.Энхболд болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан  Ө.Энхтөр нарын өмнө нь хэлсэн үгнээс иш татаж мэдээлэл хүргэе.


Ө.Энхтөр: Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сард ялгүй болно  


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр 2016/02/19-нд мэдээлэл хийх үеэрээ “Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-ны өдөр гарснаас эхлэн 5 жил үргэлжлэх тул энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 5 жилийн хугацаа дууссаны дараа ялгүйд тооцох хуультай юм. Үүнээс гадна түүнд холбогдох эрүүгийн хэд хэдэн зүйл ангид хамаарах хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Иймд Төрийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд  төрийн албанд томилохыг хориглосон байдаг. 


З.Энхболд: Шинэ Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа байхгүй болсон 


Мөн сонгуулийн өмнөхөн  УИХ-ын дарга асан З.Энхболд Н.Энхбаярын ялтайд тооцох хугацааны талаар “Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Ирэх есдүгээр сарын 1-нээс /2017/09/01/ бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа "ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд "Намайг уучилсан. Мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс "Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа. Дараагийн сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд "ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан” хэмээн хэлсэн. 

Тэгэхээр дээрх мэдээллээс нэгтгэхэд Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшихийг хориглосон заалт 2016 оны 9-р сараар дуусгавар болжээ. Тодруулбал, одоо Н.Энхбаяр нэр дэвшиж болох магадлал маш өндөр байна. Өнгөрсөн хугацаанд Монголын Улсын төрийн тэргүүнээр дөрвөн хүн сонгогдон ажиллаа. Тодруулбал, Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн дөрвөн хүн ажилласан. Эдгээр эрхмүүд дотроос Н.Энхбаяр шиг шорон оронгоор явж, өлсгөлөн зарлаж явсан түүхтэй Ерөнхийлөгч байхгүй. Асуудлын гол учир юунд байна вэ. Мэдээж Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сонгуулийн үр дүн яаж ч гарч болно. Үүнээс эрх баригчид эмээсэндээ түүнийг нэр дэвшүүлэхгүй гээд байна уу, аль эсвэл идэж ууж ханаж цадахаа мэддэггүй хүн үү. Энэ хүнд ял оноосноор нийгэмд шударга ёс тогтсон уу гэвэл үгүй. Авлигын загалмайлсан эцгийг шийтгэлээ, АТГ-ын жараахай биш тул барилаа гэсэн хоосон ярианаас цааш хэтэрсэнгүй. 2012-04-13 өдөр Н.Энхбаярыг гэрээс нь үүрээр баривчилж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Түүнийг баривчлагдснаас хоёрхон сарын дараа чухал хариуцлагатай УИХ-ын сонгууль болох гэж байлаа. Өнөөдөр ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулт дөхөж ирсэн энэ үед мөн ялтайд тооцох хугацааны дуусаагүй талаар мэдээлэл гарсаар байна. Магадагүй ийм үйл явдал давтагдаж магадгүй тул МАХН-ынхан “Б” төлөвлөгөөгөө боловсруулж байгаа нь ойлгомжтой. Хэрвээ МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшвэл МАН, АН аль аль хүнд цохилтонд орно. Үүнд хамгийн их эгдүүцэх хүн нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Монголын төрийн удаа дараалан тэргүүлсэн энэ хоёр эрхэм хонь, чоно мэт байсаар өдийг хүрлээ. Хоёр тэргүүний хонзогнол дуусаж  цаг эргэж, шатраар зүйрлэвэл, Элбэгдорж ноён "бууж өгч", Энхбаяр хүү "бэрс гарах" цаг ирсэн үү. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
odoo Enhbayarl ene ylsad um hiine bysadn shal hydlaa lyivarchid
2017/05/02 65.128.60.160
irgen
Enhbayar bol shal uur hyn ter hyn yls ornoo hydaldaagyi lyivriin mungu hiij tyynee offshort avaachij nyysan um baihgyi hils hergeer Elbegdorjiin helmegdyylsneer shorond ami nasaa aldah shahsan shu dee
2017/05/02 65.128.60.160
irgen
Elbegdorj tegj yarival Zorigiin heregt holbogdoltoi shu yag yneneern shyyj chadval haramsaltain tegj chadahgyibna Elbegdorj Hyrts hoeriig baihad Zorigiin hereg ilerne gej baihgyish dee negniigee Germa
2017/05/02 65.128.60.160
Энхээ
ЁОООООООООООООО
2017/05/02 202.179.25.243
мм
Ирсээн ирсэн
2017/05/02 124.158.90.7
  • Recent
  • Most Read
  • Most Comment