8o
Улаанбаатар хот
mobile menu

Идэр залуусаа Хятад ажилтнаар сольсоор байх уу

2017-05-02 08:40:00

Урин дулаан цаг ирж өвөлжин зогссон барилгын өргөгч цамхагууд “амь” орж, уул уурхайд ажиллах хүний тоо нэмэгдсээр. Энэ тоо нь өмнөд хөршөөс орж ирж байгаа ажилчид юм. Тэдний явдал суудал ихэсч сүүлдээ хэдэн зуугаараа орж ирэх болов. Албан бус тоогоор жилд манай улсын уул уурхай, зам, барилгын салбарт 20.000 хол давсан гадаадын иргэн ажилладаг юм байна. Үүний дийлэнх буюу 80-90 хувь нь хятад иргэн. Мөн орон нутгийн уурхайнуудад хэчнээн хүн орж ирэхийг хэлж мэдэхгүй. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдэд хятад ажилчин хэдэн зуугаараа орж ирж байхад идэр насны монгол залуус мянга, мянгаараа БНСУ-д хар ажил хийхээр аав, ээж, гэр бүл, үр хүүхдээ орхиж харь орныг зорьж байна. Нутагтаа байгаагаас нь боломжийн нөхцөлд, гайгүй цалин өгдөг учир хятад барилгачид Монголд ирэхдээ дуртай гэнэ.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт БНХАУ-аас олон тооны иргэн Монгол улсын хилээр орж ирсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын ойролцоох хилийн шалган нэвтрүүлэхээр БНХАУ-ын 200 орчим иргэн ажиллах хүчээр орж ирсэн байна. 

Албан бус тоогоор жилд манай улсын уул уурхай, зам, барилгын салбарт 20.000 хол давсан гадаадын иргэн ажилладаг юм байна. Үүний дийлэнх буюу 80-90 хувь нь хятад иргэн. Мөн орон нутгийн уурхайнуудад хэчнээн хүн орж ирэхийг хэлж мэдэхгүй

Энэ талаар эх сурвалжийн хэлж буйгаар бол эдгээр иргэдийг Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхай, газрын тос олборлолтын компани ажиллах хүчээр оруулж ирсэн гэнэ. Мөн амралтын өдрүүдэд дахин 1000 орчим ажиллах хүч оруулж ирэхээр болсон гэсэн мэдээлэл ч гарах болсон юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр иргэд нь “Петрочайна дачин тамсаг монгол” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар оруулж ирсэн гэнэ. Улмаар гуравдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 99-р тогтоолыг баталж, тогтоолын хавсралт буюу ирэх онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийн жагсаалтад 29 байгууллага багтаасан байна. Дээрх жагсаалтаас үзвэл, Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг монгол” компанид 2017 онд нийт 778 гадаад иргэн ажиллуулах зөвшөөрөл олгожээ. 

Засгийн газрын 99-р тогтоолыг баталж, тогтоолын хавсралт буюу ирэх онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийн жагсаалтад 29 байгууллага багтаасан байна.

Нэг талаараа ингэж ажиллах хүч орж ирж байгаа сайшаалтай ч нөгөө талаасаа нийгэмд ямар сөрөг үр дагавар авч ирэхийг бид мэдэхгүй. Үгүй тэд манай улсад яаж дураараа дургиж байгааг хэн хүнгүй л харж байгаа. Түүгээр ч зогсохгүй нийгэмд сэртхийлгэм аймшигт гэмт хэргүүдийг үйлдэж байна. Хамгийн сүүлийн нэг жишээг энд дурдахад БНХАУ-ын иргэн хоёр хүний амийг хороож, дагавар хүүхдээ заазуурдаж гэмтээсэн хэрэг саяхан гарсан. Тэрбээр БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгч бөгөөд Монгол Улсад 2007 оны тавдугаар сард орж ирсэн. Өргөнтал талийгаач Х-тэй хамт амьдраад таван жил болсон бөгөөд 2014 онд тэд гэрлэлтээ батлуулсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр энэ хугацаанд манай улсад оршин суух зөвшөөрөлийг албан ёсоор аваагүй байжээ. Үүгээр ч зогсохгүй хятад иргэд хилээр хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл нэг бус удаа орж ирж байгаад баригдсан гэсэн мэдээллийн Цагдаагийн байгууллага хэдэнтээ өгч байсан. Харамсалтай нь энэ бүхнийг бид харж суухаас хэтрэхгүй нь. Төрийн цагдаа нь хүртэл гадныхнаас айх жишээтэй гэхэд хол зөрөхгүй л болов уу.

Түүгээр ч зогсохгүй ажиллах хүч нэрийдлээр ямар ч зорилго өвөртөлж орж  ирж байгааг хэн ч мэдэхгүй. Зарим нь мэдсэн  ч мэдээгүй юм шиг байдаг буруу жишиг бий. Гадаадын зарим улс орон хүний амынхаа 10 хувьтай тэмцэх хэмжээний хүнийг ажиллах хүчнээр оруулж ирдэг жишиг байдаг аж. Гэтэл манай улс идэр насны зулуусаа Хятад ажилчдаар сольсоор л байх уу...Үүнд хэн хяналт тавих вэ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бизнесмэн
Монгол ажилчид залхуу, архичин, хулгайч. Тэгээд их зантай, байнга цалингаа голно
2017/05/03 66.181.190.242
kkkk
me enhbold ah dvvseee veel hamaatnaaa mongold usguhuur undiilguhuuur avchirchihsiim bishvvv? araggvieeee tedend avgai oldohgvi vr udam ni tasarchih geed bgaagaaa me
2017/05/02 188.64.243.212
Хөх чоно
Ухаангүй ноёд, урагшгүй албатуудаа гэж...
2017/05/02 202.179.31.51
зочин
ан амьтадаар дамжиж малын янз бүрийн халдварт өвчин гарч байна хээрийн түймэр их гарч байна хорлон сүйтгэх ажилгаа байхыг үгүйсгэх аргагүй юм даа
2017/05/02 150.129.141.77
  • Recent
  • Most Read
  • Most Comment