8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2017-05-02 08:51:21

09:00 цагт: НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар "Хотын хөгжил-Хамтын хүч" хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн 12:30 цагаас Хотын дарга Шастины нэрэмжит III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцох юм.
 
09:00 цагт: "Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарласны 25 жил: Үр дүн, Цаашид тавих зорилт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байрны Дугуй зааланд болно.
 
09:30 цагт: Нийслэлийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын "ХОТЫН ХӨГЖИЛ-ХАМТЫН ХҮЧ" зөвлөгөөн СТӨ-нд болно. 
 
10:00 цагт: НҮБ-аас жил бүрийн тавдугаар сарын 8-14-ний өдрүүдийг "Замын аюулгүй байдлыг хангах" 7 хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улс энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил "Хурдаа хасч-Амь насаа аваръя" сэдэвт нэгдсэн уриан дор Эрүүл мэндийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн замын цагдаагийн алба, Хууль сахиулах их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад байгууллага хамтран тэмдэглэхээр төлөвлөж байна.  Тус арга хэмжээг угтан хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сэтгүүлч нарт зориулсан нэг өдрийн сургалт мэдээллийг Эрүүл мэндийн яамны Б танхимд зохион байгуулна.
 
10:00 цагт: Монголбанк "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" хоёр сарын аян зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг өөрийн байранд хийх гэж байна. 

10:30 цагт: "ГАЗАР ТАРИАЛАН-2017" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль" энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд энэ талын эрх зүйн тухай хууль гол түлхэц өгдөг. Тиймээс энэхүү хуулийн талаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн танхимд хийнэ. 
 
12:00 цагт: МҮХАҮТ, Сонгинохайрхан дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Тус гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар оролцоно. Хаана: МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхим 
 
14:00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо хамтран зохион байгуулах сайтуудын редакцийн удирдлага, сэтгүүлчдэд "Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт" сургалт "Этүгэн" их сургуулийн 2-р байр, 107 тоот танхимд болно.
 
16:00 цагт: УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй сайд, дэд сайд нар манай улсад айлчилж буй Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдтай дугуй ширээний уулзалт хийнэ. Дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл