8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: Хулгайгаар бичлэг хийчихээд Н.Алтанхуягийг муухай харагдуулах гэж оролдсон

2017-05-02 09:25:00

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч Н.Алтанхуяг өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцлоо. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хийж бүтээсэн ирээдүйд хийх төлөвлөгөөний талаар санал бодлоо хуваалцсан. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох 30 ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

  1. Манайхан ардчилал гэж 20 жил явлаа. Хөгжил гэдэг зүйлийг орхигдуулаад байх юм
  2. Манай Засгийн газрын үед монголчууд бид бүгд санаа сэтгэл шулуудаж ажилласан.
  3. Оюу Толгойгоос 250 сая доллар, Чалкотой гэрээ хийж, 350 сая долларын зээл авсан. Мөн Монголбанкнаас ч зээл авсан байсан.
  4. Бүх юмыг үйлдвэрлэнэ гэж яриагүй. Айлаас ирэхээр авдараа уудал гэж үг байдаг биз дээ.
  5. МУ-ын Ерөнхийлөгч талцал хуваагдалаас салгах хэрэгтэй. Шунал тачаалаа хаях хэрэгтэй. Үндсэн ажлаа хийхгүй байна.
  6. Хулгайгаар бичлэг хийчихээд Н.Алтанхуягийг муухай харагдуулах гэсэн.
  7. Л.Гансүх халаасны хулгайгаар шоронд орсон уу. Буянтай ажил хийж байгаад шоронд орлоо. Л.Гансүхийн амьдралаар тоглосон.
  8. Хууль хяналтын байгууллагын хонгил ямар ажил хийж байгааг л харсан.  Цөөн тооны хүмүүсийн хонгил байна.
  9. Ард түмний төлөө Засгийн газар ажиллаж байхад шоронд орох юм бол яаж ажил хийх юм бэ
  10. Одоо ажил хийдэггүй бэртэгчингүүдийн цуглуулга болсон.
  11. Монголын түүхэнд Ерөнхий сайд нь ажлаа хийж байхад нь ахлах зөвлөхийг шоронд аваачиж хийсэн. Энэ нь Н.Алтанхуягаа чи биш бид нар ажил хийж байна гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ бууж өгөөгүй.
  12. Би өнөөдөр Л.Гансүхээс уучлалт гуйж байна. Чамайг биш ойр дотныхонг чинь тамлаж, тарчлаагаад байхад чи Ерөнхий сайд царайлаад л яваад байх уу. Энэ бол хэцүү. Гэхдээ би бууж, өгөөгүй. 
  13. Би хийж байгаа ажилдаа эргэлзэж байгаагүй. Хязааргүй шуналтай хүмүүс байдаг гэж би мэдээгүй.
  14. Нүүрсний хэргээр Л.Гансүхээс гадна таван хүн шоронд орсон.
  15. Өмнө нь МУ-ын Ерөнхийлөгч хэрэг үүсгэдэг хүнийг томилдоггүй байсан. Энэ нь хонгил үүсгэсэн. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог.
  16. Би эрх мэдлээс татгалзаж чадна.
  17. Ерөнхийлөгч гэдэг хэний нэгний орогнодог газар биш
  18. Монголд сонгууль гэж байхгүй болсон. 2016 онд хулгай дээрмийн сонгууль болсон.
  19. Тунг халбагаар нь уусан танай ээж байтугай, тунгийн халбагыг долоосон би үхэх гэж байна.
  20. Ж.Эрдэнэбат Сангийн сайд байсан байж одоо болохоор ийм их өр байсныг мэдээгүй гэж жүжиглэж байна. Сангийн сайд нь мэдээгүй өр гэж Монгол Улсад байхгүй. Та нар жүжиглэхээ больцгоо.
  21. МАН ялаагүй бүлэглэл ялсан.
  22. МАН-ын зарим хүмүүс УИХ-д ялсанаа хараад ухаан алдсан.
  23. Бүлэглэлд  Монголын сонирхол байхгүй.
  24. Алтан гадас фракц бүлэглэл биш.
  25. Л. Гансүхийг сүүлчийн шүүх хурлаар орох хүртэл  Ерөнхийлөгчийг хүлээсэн. Цөхрөнгөө бартал хүлээсэн.Би Ерөнхийлөгчөөс Л.Гансүх хийгээгүй хэргийн төлөө буруутан болох гэж үүнд анхаарал хандуулаад өгөөч гэж гуйж байсан. 
  26. Би хараар биш фактаар ярьдаг хүн. Би харгүй хүн.
  27. 1990 оны ардчилал хаана байгаа юм бэ. Хаана ч байхгүй.
  28. Жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц дээр.
  29. Би мартаж чадахгүй гэхдээ уучилж чадна.
  30. Таньд эрүүл ухаан байна уу. Болил доо. Хүний ухаанд орохгүй юм ярьж байх юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
.Mrs VICTORIA JOHNSON
Та 10,000 еврогоос 10.000.000 еврогийн (бизнес, аж ахуйн нэгжийн зээл, хувийн зээл, моргежийн зээл, автомашины зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө, эрүүл мэндийн зээл гэх мэт) зээлийг олгох ШАЛГАЛ
2020/01/07 129.56.85.85
Таны Ерөнхий сайд байхад бид хөгжлийг харсан таныг дэмжиж байна
Зочин
2017/05/02 59.153.87.55
Ganaa
Altan hyag hamaagvi deer ooriin gesen shiidver shuluuhan gargaj chddag ledir hvn
2017/05/02 202.9.41.64
тттт
Яг яс юмандаа Алтанхуяг эд нараасаа хавьгүй дээр ш дээ.Бүлэглэл өнөөдөр бүр хүчээ авч байна. АН-ийг бүрэн эзэлсэн Одоо МАН-ийг 70 хувь эзэлсэн Эднийг сөрсөн болгоныг байхгүй болгож бна шдээ.
2017/05/02 202.5.196.171
Zochin
Altanxuyag axaa demjinee!
2017/05/02 202.9.42.208
Unen gants
Tiimee buleglel ulsiig samarch bn oron nutagt ch mun adil namiin daranguilal hanaj tsadahgui bosoo oroolonguud sudsandaa em shahuulan suudaldaa suuj udirdaj bna
2017/05/02 202.70.46.220
зочин
Н.Алтанхуягийг дэмжинэ.
2017/05/02 103.229.121.190
ммм
Үнэхээр үнэн ярьсан байна. Танд амжилт хүсье. Үнэн ажил хэрэгч удирдлага та шүү. Ард түмэн таны талд. Ерөнхийлөгчид АН хүнээ зөв дэвшүүлэхгүй бол бүлэглэлийн төлөөлөл дэвшвэл ард түмэн тэвшихгүй байх
2017/05/02 124.158.90.7