8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС, “Рио Тинто"-той харшилж байна

2017-05-02 10:45:00

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлуулсан талаар албан ёсны сайтдаа мэдээлсэн билээ. Ингэснээр ОУВС-гаас  манай улсад олгох 440 сая ам.долларын зээлийг авах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Хойшлуулах шалтгаан нь энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан тогтоолтой холбон тайлбарлав. Тодруулбал, хөрөнгө оруулалтын тухай хууль болон олон Улсын гэрээтэй зөрчилдөж байна гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулагч тал нь Монгол Улсын болон бусад улсын арилжааны банкинд данс нээж, сонгосон  валютаараа чөлөөтэй олон улсын гүйлгээ хийх эрхтэй” гэсэн заалт зөрчсөн байна.

 Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заасан байжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад халтай, эсэх болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг судалсны дараа манай улсын тус сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг авч хэлэлцэх юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн гэж үзвэл манай улс “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээгээ эргэн харахаар боллоо.

 


 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл