УИХ дахь МАН-ын бүлэг Олон улсын валютын сангаас ирүүлсэн саналын асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. 2017 оны төсвийн тодотголтой хамт баталсан УИХ-ын 29 дүгээр тогтоол хөтөлбөртэй зөрчилдсөн учраас ОУВС-аас манай хүсэлтийг хойшлуулаад байгаа билээ.УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтад “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн борлуулалтын орлогыг Монголын арилжааны банкуудаар дамжуулах”-аар заасныг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх EFF хөтөлбөртэй зөрчилдөж байна гэж үзсэн. Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг эргэн харах, хүчингүй болгохоор санал нэгдсэн байна.
МАН-ын бүлэг УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг хүчингүй болгохоор тогтжээ
2017-05-02 13:31:28