8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүй

2017-05-02 14:00:00

УИХ дахь МАН-ын бүлэг Олон улсын валютын сангаас ирүүлсэн саналын асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргасан байна.  2017 оны төсвийн тодотголтой хамт баталсан УИХ-ын 29 дүгээр тогтоол хөтөлбөртэй зөрчилдсөн учраас ОУВС-аас манай хүсэлтийг хойшлуулаад байгаа билээ.УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтад “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн борлуулалтын орлогыг Монголын арилжааны банкуудаар дамжуулах”-аар заасныг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх EFF хөтөлбөртэй зөрчилдөж байна гэж үзсэн. Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг эргэн харах, хүчингүй болгохоор санал нэгдсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-МАН-ын бүлэг өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хуралдсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Өчигдрөөс хойш энэ асуудлаар бүлэг хуралдаж, ярилцлаа. Бүлгийн гишүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүй гэдэг дээр санал нийлсэн. Тийм учраас ОУВС-гийн холбогдох хүмүүстэй дахин уулзаж, төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолын төслийн маргаантай байгаа заалтыг дахин эргэж харахаар боллоо. Үндсэндээ ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдэж, улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

-Тус заалтын хувьд борлуулалтын орлогыг Монголын банкаар 100 хувь биш юм аа гэхэд тодорхой хувийг Монголын банкаар дамжуулах яриа байгаа юу. Энэ асуудлыг яг яаж шийдэх гэж байгаа юм бэ?

-Өчигдөр орой ОУВС-гийн холбогдох хүмүүс, "Рио Тинто"-гийн хүмүүс, бусад банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэсгийг Монголоор дамжуулах чиглэлээр яриа, хэлэлцээ хийж болно гэсэн. Гэхдээ эхний ээлжинд бид хөтөлбөрт хамрагдах ёстой. Түүний дараа хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого зэргийг Монголоор дамжуулах тухай асуудлаар цаашид яриа, хэлэлцээ хийгээд явна.

-Тэгэхээр УИХ-ын тогтоолын төслийг буцааж татна гэсэн үг үү?

-Тогтоолын төслийг буцааж татахгүй. Ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэг дээр холбогдох Байнгын хороогоор ярьж, шийдвэр гаргана.

-"Рио Тинто" гэдэг компани Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гаас том зүйл мэтээр олон нийтэд төсөөлөгдөөд байна. Нэг компанийн тавьсан гомдлоос болж ихээхэн донсолгоо үүсч байгаа шүү дээ?

-ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзсан. Түүний хэлснээр ОУВС нэг компанийн шахалтаар ажиллаагүй. Харин хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх вий, мөн банк санхүүгийн байгууллагыг цэвэршүүлэх чиглэлд ажиллах цаг хугацаа хэрэгтэй байгаа. Тэр үүднээсээ УИХ-ын тогтоолын төслийн тус заалтыг дахин харах шаардлагатай гэж үзсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Одоо ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Тавдугаар сарын 21, 22-нд хуралдах мэдээлэл байна. Түүнээс өмнө ч Монгол Улсын асуудлыг авч хэлэлцэж магадгүй.            

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
С.Баяр тэргүүтэй МАН-ы луйварчид улс орноо гадныханд худалдсаны гор энэ днн
2017/05/03 150.129.140.230
bazraa
Gadniihand buten daramtluulchih ymaa ..tolgoi myy tusheedtei ch hol alhahgui ni dee ...
2017/05/03 103.57.93.72
hahahaha
shaaa miniii hvv ; kkkk iim hulgaich hudlaa hashgirah erh oldood bgaa ni sonin yumaaa
2017/05/02 188.64.243.212
Zorig
Ene baritsgui communist odoo bolio
2017/05/02 202.9.41.144
Zochin
Ene chin turuuchiin zasgiin ued zeel heterlee geed eder bur orilood baisan, odoo avahgui bol bolohgui geed orilood baikh yum, iim baritsgui yumnuud zailaad egeesei
2017/05/02 103.212.117.213
ДАРХАН
ХАЯНХИРВАА ГЭЖ УЛАЙХГҮЙ ШААДАГ ГАР!!! ХОНГОР СУМЫН МӨНГӨН УСНЫ ХОРДЛОГО , ДАРХАНЫ ЗД БАЙХДАА ХИЙСЭН ЛУЙВАР , САНГИЙН САЙД БАЙХДАА ХАЛАМЖИЙН МӨНГӨӨР САНАЛ ХУДАЛДАЖ АВСАН ГЭЭД ТОЙМЛОХОД БОЛНО ДОО!!!
2017/05/02 66.181.188.36
Жижиг улс үргэлжлэл
...болохгүй гэж? Нуух зүйл байгаа юм уу/татвараас г.м/ ? Аль ч талаас нь харсан энэ мөнгөний урсгал Монголын банкуудаар дамжиж байвал манайд л хэрэгтэй баймаар юм!!!
2017/05/02 202.21.102.218
Жижиг улс
Яагаад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж ашиг олж байгаа аж, ахуйн нэгж Монгол Улсын арилжааны банкуудаар дамжуулан хөрөнгө оруулалтын болон бусад төлбөр тооцоогоо хийлгүүлж
2017/05/02 202.21.102.218