Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Өнөөдөр 13.00 цаг хүртэл АН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэв. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар албан ёсоор бүртгүүлсэн байна. Эртнээс нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан Э.Бат-Үүл нэр дэвшихээргүй болсон бөгөөл бүртгүүлсэнгүй. Бүртгүүлсэн эрхмүүдийг энэ сарын 6-нд буюу бямба гаригт хуралдах VIII их хурлаараа бүх гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодруулна.
Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар албан ёсоор бүртгүүллээ
2017-05-02 15:05:00