
АН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ 13.40 минут хүртэл бүртгэв. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар албан ёсоор бүртгүүлсэн байна. Ингээд албан ёсоор бүртгүүлсэн АН-ын горилогчдын бүртгүүлэхдээ хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Нэр дэвшигч Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
- Миний хийсэн ажил, энгийн атлаа бүтэн нэртэй
 - Намын эгэл жирийн журмын нөхдийнхөө нүүрийг улалзуулж байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг
 - Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
 - Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.
 - Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
 - Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.
 - Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг.
 
Гадаад харилцааны сайд асан Л.Болд
- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор олон мянган гишүүд дэмжигчид, анд нөхдийнхөө итгэлийг өвөрлөн бүртгүүллээ.
 - Монгол нутгийнхаа эрх чөлөөт тавиланг ажиллаж, сурч, бүтээх боломж болгон ашиглаж, монгол залуус уураг тархи, ухаан бодол, сэтгэлгээгээрээ дэлхийд тэргүүлж, шинэ технологи мэдлэгийг бий болгох үндэс суурийг тавина.
 - Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргалаа.
 
УИХ-ын гишүүн асан Х.Баттулга
- Ардчилсан нам бол том нам.
 - Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна.
 - УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газарт хоёр удаа орж ажилласан надад давуу тал байгаа.
 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг
- Би нэр дэвших болсон шалтгаанаа зургаан сарын өмнөөс тайлбарласан.
 - Монгол Улс улс шиг улс болж, ард түмэн маань хүн шиг амьдрах хэрэгтэй байна.
 - 2012 онд Ардчилсан намын дэвшүүлсэн зорилт хараахан хэрэгжиж чадаагүй, тасарсан.
 - Хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо чухал.
 - Харамсалтай нь түүний дагуу явах нь уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.
 
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав
- Улс төрч хүний хувьд, энэ намыг байгуулалцаж явсан хүний хувьд, Ардчилсан намаа төлөөлж, Монгол Улсын төрийн тэргүүнд өрсөлдөж, цаашдаа өөрийн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлнэ.
 - Энэ цаг үед миний хийх зүйл хэрэгтэй байна гэж дотроо дүгнэсэн.
 
БНН-ын дарга Б.Жаргалсайхан
- Нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс.
 - Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг оффшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй.
 - Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа.
 - Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна.
 - Би хууль бус юмыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна.
 
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

