8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-01-01 10:00:00

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар 12-14 м/с, хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.  2-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар  хүйтний эрч чангарна.  Иймд, нийт иргэд, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, цасан шуурганы үеэр аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд автомашин, техник хэрэгслийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслаж аюулгүй байдлаа хангахыг  анхааруулж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл