Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хороо буюу Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж, нэг нь таталт өгөн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж
Эх сурвалжийн хэлж буйгаар хүүхдүүд хүнсний дэлгүүрүүдэд 1200-1500 төгрөгөөр худалдаалдаг ахуйн газ үнэрлэсэн болох нь шалгалтаар тогтоосон.