Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас баржээ. Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж байгаад нэг нь таталт өгч эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэсэн 30 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ он гарсаан хоёр тохиолдол бүртгэгдсэн нь дээрх хоёр хэрэг ажээ.